2017 оны 11 сарын 22 өдөр
Түгээмэл асуулт хариулт

Цагдаагийн байгууллагад иргэдээс ирдэг түгээмэл асуулт хариултууд


Цахим хэлбэрээр гомдол мэдээлэл хэрхэн өгөх вэ?

 Та өргөдөл өгөх товчийг дарснаар энэ хэсэгт нэвтрэн орох боломжтой.

Та эдгээр мэдээллийг заавал бөглөх шаардлагатай, тийм олон талбар биш хэрнээ яг өргөдөл илгээхэд шаардлагатай мэдээллүүд юм.

  • Өөрийн ОВОГ, НЭР-ээ оруулах /заавал/
  • Өөрийн РЕГИСТРИЙН ДУГААР аа оруулах /заавал/
  • Өөрийн ОРШИН СУУГАА ХАЯГ-аа оруулах /заавал/
  • Утасны дугаараа оруулах, олон дугаар оруулах бол таслалаар зааглаад оруулна. /заавал/
  • Аль дүүргийн цагдаагийн хэлтэст өргөдөл гаргаж байгаагаа сонгож өгнө. /заавал/
  • Өргөдөлийн агуулгаа аль болох ТОВЧ-оор 1000 тэмдэгтэд багтаан бичиж оруулна. /заавал/
  • Хавсаргах файл – энэ нь тухайн өргөдөл хавсаргах ямар нэгэн баримттай зүйл буюу зурган файл, эсвэл ямар нэгэн албан тоот буюу word, pdf, excel, powerpoint файлуудыг хавсаргах боломжтой, гэхдээ энэ талбарыг заавал бөглөх шаардлагагүй. Файлын хэмжээ нь 1MB аас ихгүй байх ёстой. /хангалттай хэмжээ/
  • Үүний дараа хамгийн сүүлд баталгаажуулах код буюу зурган дээр байгаа 4 оронтой кодыг нууцлал хамгаалалтын үүднээс оруулах ёстой. /заавал/
  • Ингээд ИЛГЭЭХ товчийг дарж илгээх боломжтой болно.

Цахим хэлбэрээр гомдол мэдээлэл хэрхэн шалгах вэ?

За ингээд та нэгэнтээ системд бүртгэлтэй болоод нэвтрэх үйлдэл хийчихсэн тохиодолд өөрийн илгээсэн өргөдөлөө хэзээ ч, хаанаас ч шалгаад байх боломжтой болж байна гэсэн үг. Та ӨРГӨДӨЛ ШАЛГАХ товчийг дарснаар:

Жишээ нь би У.Баяр гэсэн хэрэглэгч байлаа гэхэд миний илгээсэн хоёр өргөдөл жагсаалт хэлбэрээр харагдаж байна, та хэдэн ч өргөдөл илгээх боломжтой байдаг. Жагсаалтанд:

  • Код буюу өргөдлийн дугаар
  • Өргөдөл илгээгч буюу таны овог, нэр
  • Өргөдөл одоо ямар алба хаагч дээр ямар шатанд байгаа нь харагдах
  • Өргөдлийн төрөл
  • Өргөдлийн одоогийн төлөв буюу ШИНЭЭР ИРСЭН, ХҮЛЭЭН АВСАН, ХАРЬЯАЛАХ АЛБАН ХААГЧИД ШИЛЖСЭН, ШИЙДВЭРЛЭГДСЭН гэсэн дөрвөн төлвийн аль төлөвт байгааг заадаг.
  • Ингээд хэзээ илгээсэн огноо байна.

Та ДЭЛГЭРЭНГҮЙ товчийг дарснаар тухайн нэг өргөдлийнхөө дэлгэрэнгүй мэдээллийг харах боломжтой:

Энэ хэсэгт ороход:

  • Тухайн өргөдлийн агуулга
  • Тухайн өргөдлийн харьяалагдаж буй цагдаагийн хэлтэс
  • Өргөдөл шийдвэрлэгэдэх эцсийн хугацаа буюу огноо /ерөнхийдөө бол 30 хоног байдаг/
  • Тухайн өргөдлийн ТӨЛВИЙН ӨӨРЧЛӨЛТ-үүд жагсаж харагдах, одоогоор бол дөнгөж илгээсэн өргөдөл болхоор ШИНЭЭР ИРСЭН гэсэн ганцхан төлөвт байна
  • Тухайн өргөдлийн ШИЛЖИЛТ буюу хэн гэдэг алба хаагч өргөдлийг хүлээн авсан, дараа нь ямар алба хаагчид шилжсэн, хэн шийдвэрлэсэн гэсэн өргөдлийн шилжиж явсан түүх харагдана, одоогоор ямар нэгэн шилжилт хийгдээгүй байна.
  • Тухайн өргөдлийн ТЭМДЭГЛЭЛ буюу өргөдөлтэй танилцсан алба хаагчид өөрсдийн зүгээс өргөдлийн шийдвэрлэгдэж байгаа явцтай холбоотой тэмдэглэл хөтөлдөг. Тэрхүү тэмдэглэлүүд ямар алба хаагч хөтөлснөөрөө энд жагсан гарах болно.
  • Ингээд илгээсэн иргэний мэдээлэл бас байрлаж харагдана.

Энэ хуудсанд өргөдөл илгээгч та өргөдлийнхөө явцийн талаарх бүхий л мэдээлэл, хэрвээ өргөдөл шийдвэрлэгдсэн бол тухайн шийдвэрийн талаах мэдээлэл, мөн шийдвэрлэсэн гэсэн АЛБАН ТООТ-ын файл бас байрладаг бөгөөд та файлыг үзэх, татаж авах боломжтой байдаг.